Зөвлөлдөх уулзалтанд Австрали Улсаас Монголд суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Австрали Монголын эрдэс баялгийн салбарын  хамтын ажиллагааны хөтөлбөр /АМЕР/, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Гео шинжлэх ухаан, байгалийн нөөцийн хүрээлэн /BGR/, Канадын Монгол улсын олборлох салбарын менежментийг бэхжүүлэх төсөл /SESMIM/, Европын сэргээн босголт хөгжлийн банк /EBRD/ хөгжлийн хөтөлбөр төсөл зэрэг донор байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.

Уулзалтаар Монгол Улсад Үндэсний геомэдээллийн сан байгуулах талаар хийгдсэн ажлын явц, геомэдээлэлийн өнөөгийн байдлыг танилцуулах, геомэдээлийн санг боловсронгуй   болгох  чиглэлээр цаашид дунд болон богино хугацаанд тухайлбал 2017-2020 онуудад хийх ажлын хэмжээ, хүрээг тодорхойлох, хийх ажлын үе шатуудыг оновчтой тогтоох, эдгээр арга хэмжээнд шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг олох, энэ чиглэлээр дээр дурдсан байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхойлох зорилготой юм.

Үндэсний Геологи мэдээллийн нэгдсэн сантай болсноор  геологи хайгуулын салбарт хөрөнгө оруулалтыг татах, өрсөлдөх чадварыг сайжруулах,  хуулиар хориглоогүй геологийн судалгааны мэдээллээр хэрэглэгч, хөрөнгө оруулагч, шийдвэр гаргагчидыг ил тод, түргэн шуурхай хангах ач холбогдолтой юм.

Ашигт малтмал, газрын тосны газар