“Уул уурхайн бүртгэл, кадастрын систем” төсөл нь Дэлхийн Банкны “Засаглалыг дэмжих төсөл”-ийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд 2006 оны 7-р сараас эхлэн АМГ-ын ГУУКХ-т хэрэгжиж байна.
Төслийн үндсэн зорилго нь Монгол Улсад орчин үеийн, бүрэн автоматжуулсан уул уурхайн бүртгэл, кадастрын системийг буй болгох, кадастрын зураг, дагалдах мэдээллийг агуулсан, бодит цагийн орчинд ажиллах  веб хуудсыг нэвтрүүлэх, түүнчлэн тусгай зөвшөөрөл олгох болон түүнтэй холбогдсон кадастрын үйл ажиллагааны менежментийг боловсронгуй болгох улмаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөлөө үзүүлэхэд оршино.

Уул уурхайн компьютержсэн кадастрын системийг боловсруулах ажлыг уул уурхайн кадастрын мэдээллийн технологийн чиглэлээр олон улсад танигдсан, ажлын дадлага туршлагатай Герман улсын ГАФ АГ зөвлөх компани хийж гүйцэтгэсэн.
2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Уул уурхайн компьютержсэн кадастрын системийг ГУУКХ-ийн үйл ажиллагаанд нэвтрүүлж эхэлснээр Монгол улс нь хууль тогтоомж эрх зүйн орчинд бүрэн нийцсэн дэлхийн тэргүүний кадастрын бүртгэлийн системтэй болсон.
Системийг ашигласнаар тусгай зөвшөөрлийн эрх олголтын ажиллагааг хурдан шуурхай, чанартай болгох, кадастрын мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн бүтээмж дээшлэх, үйлчилгээний чанар агууламж сайжирч кадастрын үйл ажиллагаанд гарах алдааг цөөрүүлэх, татгалзах өргөдлийн тоо цөөрч кадастрын бүртгэлийн ил тод байдалд ахиц гарах нөхцөл бүрдэж байна. Түүнчлэн кадастрын үйл ажиллагааны үндсэн горимууд автоматчлагдаж энгийн хялбар, түргэн шуурхай болсон.

Холбоо барих хаяг:
“Уул уурхайн бүртгэл, кадастрын систем” дэд төсөл
Ашигт малтмалын газар