Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцааж хүлээлгэн өгөхөд бүрдүүлэх материал:

  1. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцааж хүлээлгэн өгөхийг хүссэн өргөдөл (маягт К-12)
  2. Тусгай зөвшөөрөл, хавсралтууд (эх хувь)
  3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь буцааж хүлээлгэн өгөх талбайн хувьд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тухай тухайн сум, дүүргийн Засаг даргын болон байгаль орчны хяналтын албаны тодорхойлолт
  4. Буцааж хүлээлгэн өгөх талбай тус бүрийн зураг (тус бүр 1 хувь), үлдэх талбай тус бүрийн зураг (тус бүр 2 хувь)
  5. Хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлан өгч байсан эсэх
  6. Үйлчилгээний хөлс төлсөн баримт /төлбөрийн баримтын эх хувь/

Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцааж хүлээлгэн өгөхөд бүрдүүлэх материал:

  1. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцааж хүлээлгэн өгөхийг хүссэн өргөдөл (маягт К-13)
  2. Тусгай зөвшөөрөл, хавсралтууд (эх хувь)
  3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь буцааж хүлээлгэн өгөх талбайн хувьд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тухай тухайн сум, дүүргийн Засаг даргын болон байгаль орчны хяналтын албаны тодорхойлолт
  4. Үйлчилгээний хөлс төлсөн баримт /төлбөрийн баримтын эх хувь/

Tусгай зөвшөөрлийг барьцаалахад бүрдүүлэх материал:

  1. Tусгай зөвшөөрлийг барьцаалахыг хүссэн өргөдөл (маягт К-14)
  2. Тусгай зөвшөөрөл, хавсралтууд (эх хувь)
  3. Тусгай зөвшөөрөл барьцаалах гэрээний нэг хувь
  4. Тусгай зөвшөөрөл барьцаалагч, барьцаалуулагч хуулийн этгээдийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  5. Тусгай зөвшөөрөл барьцаалуулагчийн шийдвэр гаргах эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг барьцаалахыг зөвшөөрсөн тодорхойлолт
  6. Үйлчилгээний хөлс төлсөн баримт /төлбөрийн баримтын эх хувь/
  7. Барьцаалагч хуулийн этгээдийн албан ёсны тодорхойлолт (маяг К-15)
  8. Барьцаалуулагчийн албан ёсны тодорхойлолт (маягт К-16)

Үрэгдүүлсэн тусгай зөвшөөрлийг нөхөн авахад бүрдүүлэх материал:

  1. Тусгай зөвшөөрөл нөхөн олгохыг хүссэн тухай албан бичиг
  2. Үйлчилгээний хөлсийг банкинд тушаасан баримт
  3. Хүчингүй болохыг сонинд зарлуулсан зар, /Зарлуулсан сонингийн нэр, огноо, дугаарыг тэмдэглэсэн хайчилбар/.
  4. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Дээрх материалыг бүрдүүлэн АМТГ-ын бичиг хэрэгт өгнө. Өргөдлийн маягтуудыг Маягт, гэрээ, загвар хэсгээс Өргөдлийн маягтууд цэснээс татаж авах болон АМТГ-ын 109 тоот өрөөнөөс биеэр ирж авна уу.