Монгол Улсын хэмжээнд 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хайгуулын болон ашиглалтын нийт 3580 тусгай зөвшөөрөл олгогдоод байна. Үүнээс 2022 нь хайгуулын, 1558 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл юм. Нийт нутаг дэвсгэрийн 8.9%-д ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгогдсоноос 8%-ийг хайгуулын, 0.9%-ийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэлж байна.

Тусгай зөвшөөрлийн тархалтын зураг (2016.12.31)

2010 онд батлагдсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохыг зогсоогоод байсан бөгөөд 2014 онд уг хуулийг хүчингүй болгож, 2015 оноос цахимаар олгож эхэлсэн юм. 2016 онд нийт 757 тусгай зөвшөөрөл олгогдсоноос 666 нь хайгуулын, 91 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон байдал

Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон байдал

Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын Кадастрын хэлтэс нь 2015-2016 онд нийт 10 багцын 574.9 мян.га бүхий 97 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулж, хайгуулын 39 тусгай зөвшөөрөл олгоод байна. Монгол Улсын хэмжээнд 2016 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар цацраг идэвхт ашигт малтмалын нийт 38 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаагаас 955.7 мянган га талбайд хайгуулын 29, 81.9 мянган га талбайд ашиглалтын 9 тусгай зөвшөөрөл тус тус бүртгэлтэй байна.

Тусгай зөвшөөрлийн төлбөр, үйлчилгээний хөлс

Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг. Тусгай зөвшөөрлийн төлбөрт 2014 онд 42.8 тэрбум төгрөг, 2015 онд 39.4 тэрбум төгрөг, 2016 онд 34.3 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.

Кадастрын хэлтэс нь нийт 37 удаа цахим хэлбэрээр 3915 дугаар олгосноос 2335 өргөдлийг бүртгэж хянан шийдвэрлэсэн байна. Үлдсэн 1580 дугаарыг авсан аж ахуйн нэгжүүд цаг хугацаандаа багтаж өргөдлөө гаргаагүй байна. Бүртгэсэн нийт өргөдлийн талбайн хэмжээ 13.26 сая гектар байгаа нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор нийтэд зарласан 20.9 сая гектар талбайн 63.5%-ийг эзэлж байна. Нийт ирүүлсэн 2335 өргөдлөөс: