Газрын тосны ашиглалтын хэлтэс
Хэлтсийн зорилго:
Төрөөс газрын тосны салбарт баримталж буй бодлого, Газрын тосны тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийг хэрэгжүүлэн Монгол улсын нутаг дэвсгэрт газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явагдаж буй талбайнуудын Бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийг хангуулах, хэрэгжилтэд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх.
Хэлтсийн үндсэн чиг үүрэг:
- Газрын тосны тухай хууль, стандарт, дүрэм, журам, заавар болон бусад холбогдох хууль тогтоомж, Засгийн газар болон төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах,
- Газрын тосны орд ашиглалтын үйл ажиллагаа болон Монгол Улсын Засгийн газарт ногдох түүхий тосыг хэмжих, хадгалах, тээвэрлэхэд хяналт тавих,
- Газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагааны хөрөнгө оруулалт, өртгөөр нөхөгдөх зардлыг хянаж, баталгаажуулахад мэргэжлийн дүгнэлт гаргах,
- Ордыг ашиглалтад шилжүүлэх ажлыг зохион байгуулах,
- Газрын тосны ордын ашиглалтыг эрчимжүүлэн олборлолтыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх,
- Газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаатай холбогдсон тайлан, материалыг судалж, санал дүгнэлт гаргах,
- Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны дүрэм, журам, стандарт боловсруулах, батлуулах, тэдгээрийг мөрдүүлэхэд эрх зүйн дэмжлэг үзүүлэх
Хэлтсийн бүтэц, зохион байгуулалт:
1 | Сангарагчаа Пүрэвжав | Хэлтсийн дарга | 263924 | purevjav.s@mrpam.gov.mn |
2 | Максимын Айдын | Газрын тосны ордын ашиглалтын үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн | 267179 | aidin.m@mrpam.gov.mn |
3 | Маамын Батдэлгэр | Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний ашиглалтын үе шатны хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн | 267179 | batdelger.m@mrpam.gov.mn |
4 | Пүрэвийн Элбэгзаяа | Цооногийн туршилт, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн | 267179 | elbegzaya.p@mrpam.gov.mn |
5 | Энхтайван Батзолбоо | Олборлолтын техник, технологи хариуцсан мэргэжилтэн | 267179 | batzolboo.e@mrpam.gov.mn |
6 | Рэнцэнгийн Наранбаатар | Ашиглалтын цооногийн өрөмдлөг, гүйцээлт хариуцсан мэргэжилтэн | 267179 | naranbaatar.r@mrpam.gov.mn |
7 | Гантөмөрийн Пүрэвренчин | Ордын геологийн судалгаа хариуцсан мэргэжилтэн | 267179 | purevrenchin.g@mrpam.gov.mn |
8 | Хүрэлбаатарын Анхбаатар | Газрын тосны олборлолт, хадгалалт, тээвэрлэлт хариуцсан ахлах мэргэжилтэн | 263952 | ankhbaatar.kh@mrpam.gov.mn |
9 | Ганжуурын Баяндалай | Олборлолтын барилга, байгууламж, дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн | 263952 | bayandalai.g@mrpam.gov.mn |
10 | Даваадоржийн Пүрэвбат | Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн | 263952 | purevbat.d@mrpam.gov.mn |
11 | Бат-Эрдэнийн Бас-Оргил | Зүүнбаян, Цагаан элсний ордын олборлолт, хадгалалт, тээвэрлэлт хариуцсан мэргэжилтэн | 263952 | bas-orgil.b@mrpam.gov.mn |
12 | Ширнэнгийн Баяндүүрэн | Тосон-Уулын ордын олборлолт, хадгалалт, тээвэрлэлт хариуцсан мэргэжилтэн | 263952 | bayanduuren.sh@mrpam.gov.mn |
13 | Амгаланбаатарын Ёндонсүрэн | Тамсагийн ордын олборлолт, хадгалалт, тээвэрлэлт хариуцсан мэргэжилтэн | 263952 | yondonsuren.a@mrpam.gov.mn |