Газрын тосны хайгуулын хэлтэс
Хэлтсийн зорилго:
Геологийн зураглал, сэдэвчилсэн судалгаа, ашигт малтмалын хайгуул, газрын тос, уламжлалт бус газрын тос, нүүрсний эрэл, хайгуул чиглэлээр бодлого, хууль, журмын хэрэгжилтийг ханган ажиллах.
Хэлтсийн үндсэн чиг үүрэг:
- Нутаг дэвсгэрийн геологи, гидрогеологийн зураглал, геофизик, геоэкологийн болон сэдэвчилсэн судалгааг гэрээгээр гүйцэтгүүлэх, хяналт тавих, ашигт малтмалын тархалтын зүй тогтоцыг судалж эрдэс баялгийн үнэлгээ өгөх;
- Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй геологийн судалгааны төслүүдийн төлөвлөгөө, геологийн даалгавар боловсруулах, гүйцэтгэлд хяналт тавих, тайланг хүлээн авч хянах, холбогдох дүгнэлт, шийдвэр гаргах замаар геологийн судалгааны ажлыг удирдан чиглүүлэх болон эрх зүйн орчинг боловсронгуй болгох санал зөвлөгөө өгөх;
- Хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг хянаж хүлээн авах, хайгуулын ажлын зардлын доод хэмжээний баталгаажуулалтад хээрийн, шуурхай хяналт тавих, хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хүлээн авч холбогдох дүгнэлт, шийдвэрийг гаргах, төрийн болон төрийн бус байгууллага, дотоод хэлтсүүдийг мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах;
- Төрөөс тогтоосон талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгох талбайн геологийн судалгааны үр дүнгийн талаарх материалуудыг бэлтгэх, холбогдох хэлтсийг мэдээллээр хангах;
- Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, нөөцийг өсгөх ажлыг зохион байгуулах;
- Бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос болон уламжлалт бус газрын тосны эрлийн гэрээний хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих;
- Газрын тос, уламжлалт бус газрын тостой холбогдсон үйл ажиллагааны хөрөнгө оруулалт, өртгөөр нөхөгдөх ажлыг хянаж, мэргэжлийн дүгнэлт гаргах зэрэг болно.
Хэлтсийн бүтэц, зохион байгуулалт:
Нэр | Албан тушаал, ажлын байрны нэр | Утасны дугаар | Цахим шуудангийн хаяг | |
1 | Б.Сүнжидмаа | Хэлтсийн дарга | 263751 | sunjidmaa.b@mrpam.gov.mn |
2 | Б.Золбообаяр | Газрын тосны эрэл хариуцсан мэргэжилтэн | 263753 | zolboobayar.b@mrpam.gov.mn |
3 | А.Түвшинжаргал | Уламжлалт бус газрын тосны хайгуул хариуцсан мэргэжилтэн | 263963 | tuvshinjatgal.a@mrpam.gov.mn |
4 | Д.Чинзориг | Уламжлалт бус газрын тосны эрэл хариуцсан мэргэжилтэн | 263963 | chinzorig@mrpam.gov.mn |
5 | Т.Батхишиг | Газрын тосны хайгуул хариуцсан мэргэжилтэн | 263963 | batkhishig.t@mrpam.gov.mn |
6 | С.Пүрэвсүрэн | Геофизикийн судалгаа хариуцсан мэргэжилтэн | 318253 | purevsuren.s@mrpam.gov.mn |
7 | Л.Мөнгөнтөгс | Өрөмдлөг хариуцсан мэргэжилтэн | 318253 | munguntugs.l@mrpam.gov.mn |
8 | С.Дэмбэрэл | Газрын тосны эрэл хариуцсан мэргэжилтэн | 263963 | demberel.s@mrpam.gov.mn |
9 | Д.Цэрэнханд | Тайлан, төлөвлөгөө, төсвийн нэгдсэн мэдээлэл хариуцсан мэргэжилтэн | 318253 | tserenkhand.d@mrpam.gov.mn |
10 | З.Цогтбаяр | Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн | 318253 | tsogtbayar.z@mrpam.gov.mn |
11 | Ч.Магнайбаяр | Газрын тосны мэдээллийн сан хариуцсан ажилтан | 318253 | magnaibayar.ch@mrpam.gov.mn |