Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс
Хэлтсийн зорилго:
Геологи, уул уурхайн болон газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын талбайн кадастрыг хуулийн дагуу чанд хөтлөх, хуулийн хэрэгжилтийг чангатгах, хууль сахиулах, төрийн захиргааны байгууллагын үйлчилгээг нээлттэй, түргэн шуурхай үзүүлэх замаар үндэсний эдийн засгийн хөгжилд геологи, уул уурхай, газрын тосны баялгийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд оршино.
Хэлтсийн үндсэн чиг үүрэг:
Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль, Цөмийн энергийн тухай хуулийн дагуу ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, тэдгээрийг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэх, хугацааг нь сунгах, тусгай зөвшөөрөл шилжүүлэх, барьцаалалтыг бүртгэх, тусгай зөвшөөрлийн статистик мэдээ мэдээллийг боловсруулах, нийтэд мэдээлэх, тусгай зөвшөөрлийг цуцлах, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь болон түүний тодорхой хэсгийг буцааж хүлээж авах өргөдлийг шийдвэрлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талбайн хилийн маргааныг шийдвэрлэх, геологи, уул уурхайн кадастрын бүртгэл хөтлөх, сонгон шалгаруулалтад оролцохоор өргөдөл гаргасан хуулийн этгээдийн өргөдлийг хүлээн авах үндсэн үүрэгтэй байна.
Хэлтсийн бүтэц, зохион байгуулалт:
№ | Нэр | Албан тушаал, ажлын байрны нэр | Утасны дугаар | Цахим шуудангийн хаяг |
1 | Д.Батмагнай | Хэлтсийн дарга | 263640 | batmagnai.d@mrpam.gov.mn |
2 | Д.Одончимэг | Кадастрын бүртгэлийн систем, зураг зүйн бүртгэл хариуцсан ахлах мэргэжилтэн | 263710 | odonchimeg.d@mrpam.gov.mn |
3 | Т.Хатанбаатар | Сонгон шалгаруулалт, шийдвэрийн бүртгэл хариуцсан ахлах мэргэжилтэн | 263918 | khatanbaatar.t@mrpam.gov.mn |
4 | Н.Хэрлэнчимэг | Хайгуулын тусгай зөвшөөрөл болон бичил уурхайн дүгнэлт хариуцсан мэргэжилтэн Зураг зүйн бүртгэл хариуцсан мэргэжилтэн | 263921 | kherlenchimeg.n@mrpam.gov.mn |
5 | Т.Оюунтунгалаг | Тусгай зөвшөөрлийн талбай буцаах, дахин олгох, сунгах асуудал хариуцсан мэргэжилтэн | 263921 | oyuntungalag.t@mrpam.gov.mn |
6 | Н.Отгонсүрэн | Хориглосон, хязгаарласан газрын бүртгэл, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн | 263921 | otgonsuren.n@mrpam.gov.mn |
7 | Э.Амартөвшин | Кадастрын бүртгэлийн систем, мэдээлэл, статистик хариуцсан мэргэжилтэн | 263921 | amartuvshin.e@mrpam.gov.mn |
8 | Б.Тамир | Тусгай зөвшөөрлийн бүртгэл хариуцсан ахлах мэргэжилтэн | 263918 | tamir@mrpam.gov.mn |
9 | Ц.Баатарбилэг | Ашиглалтын тусгай зөвшөөрөл, үүсмэл орд ашиглах, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, аж ахуйн нэгжийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн | 263942 | baatarbileg.ts@mrpam.gov.mn |
10 | Н.Наранцацрал | Тусгай зөвшөөрлийн шилжүүлэг, барьцаа, хязгаарлалтын бүртгэл хариуцсан мэргэжилтэн | 263942 | narantsatsral.n@mrpam.gov.mn |
11 | У.Сүхбаатар | Тусгай зөвшөөрлийн төлбөр, үйлчилгээний хөлс хариуцсан мэргэжилтэн | 263942 | sukhbaatar.u@mrpam.gov.mn |
12 | Б.Батсайхан | Сонгон шалгаруулалтын мэдээлэл, бүртгэл хариуцсан мэргэжилтэн | 263942 | batsaikhan.b@mrpam.gov.mn |
13 | А.Нямдорж | Тусгай зөвшөөрөл цуцлах, дуусгавар болгох, хязгаарлалтын бүртгэл хариуцсан мэргэжилтэн | 263942 | nyamdorj.a@mrpam.gov.mn |
14 | Э.Баттогтох | Мэдээлэл лавлагаа, шийдвэрийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн | 263942 | battogtokh.e@mrpam.gov.mn |
15 | Ш.Мандахжаргал | Сонгон шалгаруулалтын талбайн зураг зүйн бүртгэл хариуцсан мэргэжилтэн | 263921 | mandakhjargal.sh@mrpam.gov.mn |
16 | А.Батгэрэл | Сонгон шалгаруулалтын мэдээлэл, бүртгэл хариуцсэн мэргэжилтэн | 263921 | batgerel.a@mrpam.gov.mn |
17 | Д.Чинзориг | Зураг зүйн шүүлт хариуцсан мэргэжилтэн | 263942 | chinzorig@mrpam.gov.mn |
18 | Ч.Золзаяа | Кадастрын архив хариуцсан мэргэжилтэн | 263587 | zolzaya.ch@mrpam.gov.mn |
19 | Д.Өлзийсайхан | Мэдээллийн технологи хариуцсан ахлах мэргэжилтэн | 263587 | ulziisaikhan.d@mrpam.gov.mn |