Улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газраас олборлолт явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын ажилд улсын төсвөөс гаргасан зардлыг олборлолт явуулж эхэлсэн хугацаанаас эхлэн нөхөн төлбөрийн гэрээг харилцан тохиролцон байгуулна.

Нөхөн төлбөрийн гэрээг байгуулахад Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу өмнө нь улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулын ажлын зардлын дүнгээс тухайн ордын нэгэнт ашиглагдсан ашигт малтмалын хэмжээнд ногдох хайгуулын зардлыг хувь тэнцүүлэн хасч, үлдэгдэл нөөцөд ногдох хайгуулын зардлыг нөхөн төлнө. Мөн нөхөн төлбөрийн хэмжээг, тухайн жилд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээнд тулгуурлан тогтоох бөгөөд жил бүр хийх нөхөн төлбөрийн хэмжээ, хугацааг тус тус тусгана.

Нэр Огноо Файл
1Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан зардлыг нөхөн төлөх тухай гэрээ Татах