Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар тушаалаар байгуулагдсан. Тус төв нь эрдэс баялгийн мэдээллийн сан бүрдүүлэх, баяжуулах, хадгалах, боловсруулах, хэрэглэгчийг мэдээллээр хангах, эрдэс баялгийн салбарын мэдээллийн санг цахим ба биет хэлбэрээр бүрдүүлэх, баяжуулах, орчин үеийн, олон улсын жишигт нийцэхүйц мэдээллийн технологи, программ хангаж ашиглан боловсруулах, хэрэглэгчийг шаардлагатай, үнэн зөв, бодит цаг үеийн мэдээллээр түргэн шуурхай хангах, мэдээллийн сангийн чиглэлээр дотоод, гадаадын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллах зорилготой.
 
Геологийн баримтын төв архив:
Геологийн баримтын төв архивын тайлангийн сан нь ашиглалтын, нөөцийн, нөхөн  бүрдүүлэлтийн, нууцын, цахим, хувийн гаралтай, жилийн ажлын тайлан, төлөвлөгөөний гэсэн 7 төрлийн хөмрөгөөс бүрдэх ба нийтдээ 8050 тайлангийн 38150 хадгаламжийн нэгжтэй.
Нийт баримтын тоон үзүүлэлт /2016 оны 12 дугаар сарын байдлаар/
Эрдэс баялгийн мэдээллийн сан
Геофизикийн зургийн сан
Агаар, сансарын зургийн сан