Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зарлагдсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох дараах талбайн сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн Сонгон шалгаруулалтын үнийн саналыг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг 00 минутанд  тус байгууллагын 209 тоот өрөөнд нээнэ. Үүнд:

1. Талбайн код: СШ-43-1

Дундговь аймгийн Адаацаг сумын нутаг 2451 га бүхий Хар уул нэртэй талбай

  • “Галзоо хан” ХХК
  • “Ланд Оре” ХХК

2. Талбайн код: СШ-43-2

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг 634.81 га бүхий Хайрхан уул нэртэй талбай

  • “Авзага налайх” ХХК
  • “Ар жим транс” ХХК

3. Талбайн код: СШ-43-6

Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг 10732.18 га бүхий Зэст нэртэй талбай

  • “Баян бурзай” ХХК
  • “Голден хаммер” ХХК

Сонгон шалгаруулалтын үнийн саналыг нээхэд дээр дурдсан оролцогч аж ахуйн нэгжүүд эрх бүхий төлөөлөлөө заавал оролцуулна уу.

Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга, утас 263923

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН КОМИСС