МОН ENG

Ашигт малтмал, газрын тосны газар – АМГТГ
Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв -ЭБМТТ

Монгол Улсын Геологийн Мэдээллийн Каталоги систем - МонГеоКат

АМГТГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан геологийн мэдээ, мэдээллийг олон улсын жишигт нийцүүлэн, хэрэглэгчдэд түргэн шуурхай бодитоор хүргэх зорилтын хүрээнд МонГеоКат системийг хөгжүүлэв.

МонГеоКат систем гэж юу?

  • Энэхүү систем нь АМГТГ-ын ЭБМТТ-д буй геологийн мэдээллийн хураангуйг хэрэглэгчдэд хүргэх зорилготой
  • Метадата гэдэг нь ямарваа мэдээллийн талаарх хураангуй мэдээ бөгөөд тухайн мэдээллийг хэн, хэзээ, хаана, хэрхэн, ямар зорилгоор бэлтгэсэн талаар өгүүлнэ
  • МонГеоКат нь дараахь 2 бүрэлдэхүүн хэсэгтэй:

ВебГМС

Орон зайн дүн шинжилгээ хийдэг ArcGIS програмд суурилсан, цахим сүлжээний орчинд орон зайн хайлт хийх боломжтой газарзүйн мэдээллийн систем (ГМС)

Mетадата-каталоги

Орон зайн мэдээллийн каталоги хийхэд хэрэглэдэг GeoNetwork програмд суурилсан, геологийн мэдээллийн тухай хураангуйг хайх систем

МонГеоКат системийг хөгжүүлэх шаардлага

АМГТГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан геологийн мэдээ, мэдээллийг олон улсын жишигт нийцүүлэн, хэрэглэгчдэд түргэн шуурхай бодитоор хүргэх зорилтын хүрээнд МонГеоКат системийг хөгжүүллээ. Геологийн мэдээлэл нээлттэй, хүртээмжтэй байх нь хайгуулын явцад гарах эрсдлийг бууруулах нэг гол нөхцөл болдогоороо онцлогтой байдаг

МонГеоКат системийг хэн ашиглаж болох вэ?

Англи, Монгол хэл дээрхи энэхүү системийг интернетэд холбогдсон дурын хэрэглэгч ашиглах боломжтой
Системээс ямар мэдээлэл хайх боломжтой вэ?
ВебГМС-ийн орчинд орон зайн хайлт хийж, төрөл бүрийн суурь зураг, жижиг, дунд масштабын геологийн зургууд, сансрын зураг, ашигт малтмалын ордуудын байршил, Google-ын суурь зургууд болон бусад мэдээлэлтэй танилцах боломжтой


Метадата-каталоги орчинд олон төрлөөр хайлт хийж, мэдээллийн тухай хураангуй буюу уг мэдээллийн зохиогч, эзэмшигч, хэмжээ, хэлбэр, хэлний сонголт, бусад мэдээлэлтэй хэрхэн холбогддог, хайгуултай холбоотой мэдээлэл, байрзүйн холболттой эсэх, хандалтын зэрэглэл болон бусад мэдээллийг харах боломжтой
СИСТЕМ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?
Энэхүү нэгдсэн систем нь цахим сүлжээний орчинд ажиллах бөгөөд үндсэн функцууд нь ArcGIS сервер програмд суурилсан

Системийн 2 бүрэлдэхүүн хэсэг Веб ГМС болон метадата-каталоги системүүд хоорондоо харилцан уялдаатай ажиллана
Мэдээллийн удирдлагыг оновчтой болгох үүднээс үндсэн ГМС давхаргуудыг олон хэрэглэгчтэй нэгдсэн мэдээллийн сантай (MS SQL) түлхүүр үгээр холбосон

Хэрвээ хайж буй тайлан ба мэдээллээ олсон бол хэрхэн авах вэ?

МонГеоКат дээр байгаа метадата бүхий тайлангуудыг АМГТГ-ын Геологийн төв архивт хандан танилцах болон хуулбарлан авч болно. Танилцах болон хуулбарлан авахад үйлчилгээний хөлс тооцогдох болохыг анхаарна уу.
Хэрэгцээтэй холбоосууд
МонГеоКат системийг Австрали Улсын Засгийн Газраас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй Австрали- Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (AMEP)-ийн тусламжтайгаар Оюуны Цоморлиг Импекс ХХК хөгжүүлэв